My Ehlel

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-11-09

1. Бидний тухай

Эхлэл Холдинг ХХК нь My Ehlel аппыг ажиллуулдаг. Апп нь манай группын компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хүмүүст гэрээ, төлбөрийн хуваарь, олголтоо харах, хуваарьт төлбөрөө нэхэмжлэх, иргэний баталгаажуулалт хийх боломж олгоно.

Таны гэрээ нь гэрээнд нэр бичигдсэн компанитай байгуулагдсан бөгөөд гэрээний бүртгэлийг тэр компани хадгална. Энэхүү бодлого нь апп ямар мэдээлэл, ямар зорилгоор боловсруулдаг, танд ямар эрх байдгийг тайлбарлана.

2. Цуглуулах мэдээлэл

3. Ашиглах зорилго

Бид таны мэдээллийг худалддаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.

4. Хэн харах вэ

5. Хадгалах хугацаа

Нэвтрэлтийн мэдээлэл аппын бүртгэлээ устгах хүртэл хадгалагдана. Гэрээ, олголт, иргэний баталгаажуулалтын баримтыг компани хуульд заасан хугацаанд (санхүүгийн болон мөнгө угаахтай тэмцэх хуулийн хадгалалт) аппын бүртгэл устгасны дараа ч хадгална.

6. Аюулгүй байдал

Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS). Код, PIN-ийг зөвхөн hash хэлбэрээр хадгална. Үнэмлэхний зургийг вэбэд хэзээ ч нийтлэгддэггүй хувийн санд хадгалж, зөвхөн нэвтэрсэн эрх бүхий ажилтан нээнэ; үйлдэл бүр бүртгэгдэнэ.

7. Таны эрх, бүртгэл устгах

Бидний хадгалж буй мэдээллээ асуух, буруу мэдээллээ засуулах бол бидэнтэй эсвэл хөрөнгө оруулсан компанитайгаа холбогдоно уу.

Аппын бүртгэлээ устгах бол апп → Профайл → Аппын бүртгэл устгах. Ингэснээр бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт, PIN код, push токен, аппын мэдэгдэл, апп ба гэрээний холбоос устна. Гэрээ болон хуульд заасан бүртгэл компанид үлдэнэ. И-мэйлээр ч устгуулах хүсэлт гаргаж болно.

8. Өөрчлөлт, холбоо барих

Энэ бодлогыг өөрчилвөл хуудасны дээд талын огноог шинэчилж, апп дотор мэдэгдэнэ.

Эхлэл Холдинг ХХК

И-мэйл: ehlel@mail.ehlel.com
Утас: 7570-8888