My Ehlel

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-11-09

1. Үйлчилгээ

Эхлэл Холдинг ХХК-ийн ажиллуулдаг My Ehlel апп нь манай группын компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тань дүн, хуваарь, олголт, суутгасан татварыг харуулж, төлбөрийн хүсэлт, баталгаажуулалтын баримт илгээх боломж олгоно.

Таны эрх, үүрэг гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын гэрээнээс үүснэ. Апп нь түүнийг харах цонх л бөгөөд апп гэрээ эсвэл компанийн бүртгэлээс зөрвөл гэрээ ба бүртгэл давамгайлна.

2. Хэн ашиглах вэ

Манай группын компанитай хөрөнгө оруулалтын гэрээтэй хүн тэр гэрээнд бүртгэлтэй утасны дугаараараа нэвтэрнэ. Апп нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний санал биш.

3. Нэвтрэлт

4. Аппаас илгээх хүсэлт

Төлбөрийн хүсэлт, иргэний баталгаажуулалтыг компанийн ажилтан ажлын цагаар хянана. Апп өөрөө мөнгө шилжүүлдэггүй; олголт зөвхөн таны нэр дээрх данс руу явна.

5. Банкны хадгаламж биш

Эдгээр гэрээний дагуух хөрөнгө оруулалт нь банкны хадгаламж биш тул хадгаламжийн даатгалд хамаарахгүй. Даатгалтай гэрээний даатгалын мэдээлэл тухайн гэрээнд харагдана.

6. Үйлчилгээний тасралт

Бид аппыг тасралтгүй ажиллуулахыг хичээнэ, гэхдээ засвар үйлчилгээ эсвэл гадны шалтгаанаар түр зогсож болно. Тасралт нь таны гэрээ, түүний огноог өөрчлөхгүй.

7. Өөрчлөлт, холбоо барих

Бид нөхцөлийг шинэчилж болно; дээд талын огноо одоогийн хувилбарыг заах ба чухал өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.

Эхлэл Холдинг ХХК

И-мэйл: ehlel@mail.ehlel.com
Утас: 7570-8888