Аппаар суулгах заавар

My Ehlel-ийг утсандаа суулгаарай

Нүүр дэлгэцэндээ нэмж, апп шиг ашиглана. 1 минут орчим зарцуулна.

Заавар үзэх

Алхам алхмаар

Таны төхөөрөмж: доороос сонгоно уу

Мэдэгдэл ирэхгүй бол

Ихэнх тохиолдолд эдгээр тохиргооны аль нэг шалтгаан болдог.

Мэдэгдэл ирэхгүй байна

Суулгасан аппаа нээж Профайл → Мэдэгдэл (push) «Энэ төхөөрөмж дээр асаалттай» эсэхийг шалгана. Утас, компьютер бүр дээр тус тусад нь асаана.

Android: мэдэгдэл хаагдсан

Тохиргоо → Апп → My Ehlel (эсвэл Chrome) → Мэдэгдэл зөвшөөрнө. Батарей хэмнэлт / «хязгаарласан» горимыг унтраана.

iPhone: мэдэгдэл ажиллахгүй

Safari биш, нүүр дэлгэцийн дүрсээр нээнэ. iOS 16.4+ байх ёстой. Тохиргоо → Мэдэгдэл → My Ehlel зөвшөөрнө. Focus горим мэдэгдлийг нууж болно.

«Хориглох» дарчихсан

Хөтчийн сайтын тохиргоо → Мэдэгдэл → Зөвшөөрөх, дараа нь Профайлаас дахин асаана.

Гарсны дараа мэдэгдэл ирэхгүй

Энэ төхөөрөмж дээр гарсан бол мэдэгдэл зогсоно. Дахин нэвтрэхэд сэргэнэ.